Сургалтандаа ашиглаарай

Бух тэрэг


                                                        Бух тэрэг

Тулганд солонгорох гал

Түр зүүрмэглэх өглөө

Бух тэрэгний дохионд

Бүжин зэрэглээ явгарна

Тоорцог толгодын цаана

Тооно алдлах өрхний

Томсон оосрыг имэрч

Торгон салхи үнэртэн

Шулганах ээрүү болжмор

Шураг чин гунихаа умартан

Будант цагны чичиргээнд

Бух тэрэгтэй өрсөн

Сүүлчийн чингэлэг мөшгөн

Сөрөх салхинд гуйв чин

Сүүдрээ харан харан

Сөөм сүүлээр бас дэвэн

Тэнгэрийн нар төрөм

Тэрлэггүй модод сүлжин

Золбин жавар эцээн

Зоргоор цааш одох

Буцах л хаягтай

Бух тэрэг

                                                      Т Эрдэнэ-баатар

...


Шүлгийн тухай номын мэргэд

Хажууд нь байхад өндрийг нь мэддэггүй уулс байдаг.Алсаас харахад тэнгэр газрын магнайд сүрлэгээр орших  ихэмсэг төрх нь нэг л гэгээтэй байдаг билээ.Үүн лугаа өдөр бүхэн хажууд нь байгаа хэрнээ,асууж лавлаж,үнэтэй үгийг нь анзаардаггүй хэрнээ холдоод явчихсан үед нь үгүйлэхийн дээдээр үгүйлэх ч тохиолдол байдаг буюу.Учир нь С.Удвал,С.Дашдооров,Б.Явуухулан,Б.Ринчин,Р.Чойном зэрэг үгийн "бурхад"-тай нэгэн цаг үед амьдарч,уулзаж учирч явсан хэрнээ халуун дотно яраиг нь тэмдэглэн авч чадсан нь чухам хэд болоо.Харин МЗЭ-ийн шагналт яруу найрагч,соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа багшийн "Амьд од...



Зараа

Зараа

Зарааны хөөрхөн зулзаганд

Захиалж хувцас хийлгэн

Хурдан гэрт нь очоод

Хувцсаа өмсүүлэн хартал 

Энэ тэндээс өргөс нь 

Ээлжилж  гараад болдоггүй

Өргөс гарахгүй хувцсыг

Өөрөө би хийхээс дээ


                                                        т Эрдэнэбатаар


Галт тэрэг

            Галт тэрэг

Цагаан үүрээр

Цаг онилон

Хөв хөх уулсын

Хөндүүр мананг исгэж

Цэв цэнхэр утаагаар

Цэцгэн хээ урлан

Цул эргэлдэн

Цурам зогсолтгүй

Гүрвэлзэн гүвээ ороох

Галт тэрэг

Наран зөрлөгөөр

Сувих агшинд

Намрын өнгөтэй

Салхи хахчи

Ботгон зэрэглээг

Дэрс гижигдэн

Бодохуйд тэр

Амраглахын дохио

Төөрсөн шувуудын

Бодол  тарнидан

Төгрөг сарны

Сүүдэрт  чичрэх

Хөгшин улиасны

Хөмсөг тэнийлгэн

Галт тэрэгний дуу

Газраар дэгдэнэ

       ПЧ  2 ийн          Замчин     Т  Эрдэнэбаатар


...


Чамд

                 чамд

 чиний өргөс орсон орон зайг

мойног хуруу зөөлөн гунигаар чичлэн

өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв

чамд би тунихдаа

 чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр

тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш

сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг

булан бүрийг тэмтрэв

чамд би тунихдаа

өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий

мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн

ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө

чамд би тунихдаа

чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар 

нарны булгаас хутган

гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулга...



Тором

Тоглох гэж                                              Тором

Тором яарч

Хувинтай хогоо

Хамаагүй асгаад

Гэрийн зүг 

Гүйсээр ортол

Халуун төөнөх

Хацар тэрний

Хэлнээс нь түрүүлээд

Хөв зөөлөө 

т Эрдэнэбаатар



Дэвтэр

                                          ДЭВТЭР

ХИЧЭЭЖ БИЧСЭН 

ХИЧЭЭЛИЙН ДЭВТЭРТ 

ДӨРВӨЛЖИН ГУРВАЛЖИН 

ДҮН ТАВИНА

ТАВЬЖ ӨГДӨГГҮЙ

ТАВАН ХОШУУГ 

ТАЛЫГ НЬ ЗУРААД

ДЭВТРЭЭ ГОЁЛОО

Т ЭРДЭНЭ БААТАР 



Гэрийн шаахай

                                                      Гэрийн шаахай

Навчаа угаасан болохоор 

Намрын шороо татуулан

Гэртээ чи дандаа

Гэрийн шаахайтай алхдаг

Хивсэн дээрх толбоо

Хичээж цэвэрлэдгийг мэднэ

Хоёр нүүртэй болчихвол

Хоёулантай нь би найзлахгүй

т эрдэнэ баатар 



Янзага

                                                     Янзага

Хөөрөн цовхчих 

Хөөрхөн янзага

Хөл дороосоо 

Бэртэх бий

Хад чулуу

Хагархай шилэнд

Харалгүй гишгэж
Халтирах бий

т эрдэнэ баатар



Дэгдээхээ

                                                 Дэгдээхээ

Дэггүй дэгдээхээ

Дэрсэнд нуугдан

Алаг муурыг

Айлгахыг хүлээлээ

Өдрийн нар

Ууланд нуугдахад

Өөрийн гэрээ

Хайсаар гүйлээ

т эрдэнэ баатар 



{ Сүүлийн хуудас } { 35 -р хуудас Нийт хуудасны тоо: 37 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мэдээ мэдээлэл
Дуу хөгжим
Цахим ном
Тасалгааны ургамал
Цахим хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Зайн сургалтын хичээл
Гэрийн даалгавар
Бие даалтын даалгавар
Мэндчилгээ, өргөмжлөл
дүнгийн мэдээ
video бичлэг
Хэрэглэгдэхүүн
Цахим судалгаа
Цахим тест
photoshop хичээл

Сүүлийн бичлэгүүд

Цахим судалгаа
Цахим тест
Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй
Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай
Амралтаараа бодоорой
Хэнтийн өндөр ууланд
Онгоц хийж сурцгаая
Мэлхий урлацгаая
Хялбар аргаар загас хийгээрэй
Дагаад хийгээрэй.Од хийцгээе.
Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй
Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй
Бие даалт
Зөвлөгөө2
Зөвлөгөө1

Найзууд

Нар өвөртөлсөн уул
ERKHEMZO
Zulaa
tuyazulaa
Uuganaa
batbayr_mng
Otgontenger-85
Bayarmaa