Сургалтандаа ашиглаарай

Зааны хошуу

                                             ЗААНЫ ХОШУУ

Зугаацаж тоглоход шат гэмээр

Зураг зурахад бийр болмоор

Зааны хошуу яагаад

Урт болсон юм бол 

Зүггүй жаалууд хамраас нь 

Зүүгдэж тоглоод

Сунгачихсан юм болов уу

Урт хошуу нь өөрт нь зохицсон

Ухаантай амьтан юм билээ

Улс улсын циркийн тоглолтод

Уран үзүүлбэр харуулах юм билээ

Цантай өвлөөр чамайг урьж

Цанаар гулгаж үзүүлнэ дээ

т эрдэнэ баатар

...


Давхар хаалга

                                                Давхар хаалга

Баавгай хулгана туулай 

Байшин барихаар болов

Гар нийлсэн учир

Ганган байшин босгов

Хаалга гаргах

Хариуцлагатай үед

Өөр өөрийн

Багтах хаалгыг

Өндөр байшиндаа

Хийх гэж оролдов 

Хулгана нам дуугар

Том хаалга

Надад тээртэй

Түлхүүр цоожинд

Би хүрэхгүй гэхэд

Туулай өндөр дуугаар

Хулганын хаалгаар

Би багтахгүй

Миний найзууд

Бүр орохгүй

Өөрийн хаалгаа

Өмнөө бариад

Өчиг үгүй зөрүүдлэхэд

Баавгай дуу гаргалгүй

Өөрийн орох хаалганд

Өрвөлзөх туулайн хаалгыг

Бат бөх бэхлэн

Бие жижиг хулганын

Бэлдэж хийсэн хаалгыг

Туулайн хаалганд бэхэлж

Түлхүүрийг хулганад өгөв

Аль дуртай хаал...



Тоть

                                                    Тоть 

Тоть чи мундаг

Торолгүй үг цээжилж

Толгойгоо эргэхийг мэдэхгүй

Тоочиж бүгдийг хэлэх юм

Тоо цээжлэх аргаасаа

Түргэн заагаад өгчихвөл

Аавын цалин буухаар

Амттай чихэр өгнө шүү

Алдаагүй тоогоо боддог

Ангидаа мундаг нь  болно доо

                                                                       т эрдэнэ-баатар

...


Тоть

                                                    Тоть 

Тоть чи мундаг

Торолгүй үг цээжилж

Толгойгоо эргэхийг мэдэхгүй

Тоочиж бүгдийг хэлэх юм

Тоо цээжлэх аргаасаа

Түргэн заагаад өгчихвөл

Аавын цалин буухаар

Амттай чихэр өгнө шүү

Алдаагүй тоогоо боддог

Ангидаа мундаг нь  болно доо

                                                                       т эрдэнэ баатар

...


Үнэг

                                                Үнэг 

Сэгсгэр сүүлтэй хэрмийг 

Сэтгэлгүй үнэгтэй андуурч

Сүүл бие ний хөдөлгөөнийг

Сүрхий ажин гайхав

Хураадаг хуурдаг хоёр нь

Хол зайтайг мэдээд

Хэлбэр дүрс нь ижилхэн ч

Хэлдэг үгээр нь ялгав

                                         т эрдэнэ баатар



Загас

                               Загас

Зав багатай болохоор

Загас дуугардаггүй юм билээ

Залуу хөгшин ялгаагүй

Зажилж байдаг юм билээ

Бүл олон болохоор

Бүгд ажигладаг юм билээ

Бүтэн шөнийн уртад ч

Нүд цавчлахгүй юм билээ

            пч 2      пд 17  замчин т  эрдэнэбаатар



Өндөр унаа

             Өндөр унаа 

 Сөх цасанд сөхөрдөггүй 

 Сөөлжиж ердөө алхдаггүй

 Сиймхий завсраар багтдаггүй

  Сэрүүцэх гэхийг мэддэггүй 

  Ус уухгүй уддаг

  Унаад явахад хурдалдаг

  Өөл их даадаг

  Сөгдөж намайг мордуулдаг

  Гүвээ толгод талыг туулж

  Гүрвэл могой мөлхөгчтэй цуг

  Говийн таксинд сууж үзлээ

  Гоё наран дор уралдаж үзлээ

  Явсан км гэж тоо хэлсэнгүй

  Янчаан  мөнгө гэж надаас нэхсэнгүй 

  Ямар нэртэйг нь мэдэхгүй тэр машин

  Янзтай өндөр унаа байсан

                                                             т эрдэнэ баатар

...


Баавгай

                                    Баавгай 

  Баавгай чадал тэнхээгээ

  Барин чангалж үзээд

  Бяр чадлаа гайхуулж

  Баахан амьтад цуглуулав

  Гартаа лууван барьсан

  Ганган чихтэй туулайгаас

  Олзыг нь авах гээд

  Огцом хөдлөөд гүйцсэнгүйд

  Хөлийн чадлыг муулж

  Хөөрцгөл  амьтад шоолоход

  Атганд багтсан гараас

  Амьд мултарч чадвал

  Амтат балаа өгнө гэж

  Ам алдан мөрийцөв

  Шорооноос өөр тэнхэлгүй

  Шоргоолж гарч ирэн

  Баавгай саварт атгагдаж

  Базсан атганаас мултрахад

  Тамир дууссан өдрөөр

  Та нар таарлаа яах ав

  Талын өнгө сэврэхээр

  Таарах болоод буцав

  Үнэгүй олзонд амьтад

  Үнэрээр нь цуглаж найрлав

 ...



Бяргүй хуруу

                                             Бяргүй хуруу

    Халбага барилаа 

    Хуруу даадаггүй

    Хачин юм бэ би гэдэг

    Ээжээр халбагадуулж 

    Идсээр байгаад

    Эрүү ганцхан  хөдөлдөг болж

    Хүүхдүүд харвал намайг шоолно

     Хуруундаа би бяр суулгая     

     Том эр болсноо харуулан

     Тогоог нь өргөж ээждээ тусалъя

                                                   т эрдэнэ баатар 

...


Мангаа

                                        Мангаа

Хаалганы завсраар

Хадны мангаа

Дөхөж ирнэ гээд

Дахиж ирэх гээд

Мангаа надруу

Мацаж эхлэхэд

Аав ээжээ

Ах эгч дуудлаа

Аль нь ч алга

Бие чичрэн

Бээвийн зогсохдоо

Мангас айдгийг

Мартсан болохоор

Намайг сонгоод

Надруу ирсэн нь

Харваас занасан

Харцыг нь үзээд

Ном онд юу гэж 

Бичсэн байдгийг

Ноцож бодоод

Би саналаа

Ахиад над руу

Ирэх юм бол

Номтой нөхөрлөж

Сурсан болохоор

Айдгийг нь мэдээд

Би айхгүй

Ном уншиж

Чаддаг болохоор

Намайг айлгаж

Чи чадахгүй

                            т эрдэнэ баатар

...


{ Сүүлийн хуудас } { 36 -р хуудас Нийт хуудасны тоо: 37 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мэдээ мэдээлэл
Дуу хөгжим
Цахим ном
Тасалгааны ургамал
Цахим хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Зайн сургалтын хичээл
Гэрийн даалгавар
Бие даалтын даалгавар
Мэндчилгээ, өргөмжлөл
дүнгийн мэдээ
video бичлэг
Хэрэглэгдэхүүн
Цахим судалгаа
Цахим тест
photoshop хичээл

Сүүлийн бичлэгүүд

Цахим судалгаа
Цахим тест
Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй
Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай
Амралтаараа бодоорой
Хэнтийн өндөр ууланд
Онгоц хийж сурцгаая
Мэлхий урлацгаая
Хялбар аргаар загас хийгээрэй
Дагаад хийгээрэй.Од хийцгээе.
Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй
Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй
Бие даалт
Зөвлөгөө2
Зөвлөгөө1

Найзууд

Нар өвөртөлсөн уул
ERKHEMZO
Zulaa
tuyazulaa
Uuganaa
batbayr_mng
Otgontenger-85
Bayarmaa