Сургалтандаа ашиглаарай | |
Халбаган навч Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:58 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Халбаган навч
Амгалан улиас мөчрөө гөвж Амны халбага модноос унана Шажигнасан жижиг халбаганууд Шалаар биш газраар хөглөрнө Гудамжаар хийссэн тэдийг Гурван өвөө шүүрдэв Хашаанд оруулсан халбагыг Хар ямаа хивэв Навчис навчис надад Нарийхан иштэй халбага харагддаг Халбагаар бид иддэг байтал Харин ямаа түүнийг идэх юм Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан... Бүжигчин салхи Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:57 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүжигчин салхи
Эрчилсэн тоос Гэв гэнэт бослоо Эргэсэн салхи Гэрийн гадуур өнгөрлөө Тойрон эргэсээр Толгод даван одлоо Исгэрэх салхи Ингэж бүжиглэдэг байх нээ Н ОдонхүүОдод Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:56 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Одод
Шөнийн тэнгэрт Одод гялалзана Ширтээд суумаар Надад санагдана Том бага Хэмжээтэй одод Тод бүдэг Гэрэлтэй одод Найз биднийг Нааш ир гэж Алс тэртээгээс Анивчин дуудна Шөнийн тэнгэрийн Шигтгээ гоёл Бүх оддыг Ажих дуртай би Бүслүүргүй сансарт Аялах хүсэлтэй би Н Одонхүү... Үүл Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:55 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүл
Уулын оройд Үүл буужээ Эцэж ядраад Энд хонов уу Өглөө нарнаар Өөдөө хөөрлөө Амарч хоноод Аяндаа гарав уу Аадрын үүл Амардаг байх Уулын оройд Унтдаг байх Н ОдонхүүЗургаан сар Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:46 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Зургаан сар Алсын ууланд Хөхөө донгодно Алаг цэцгэнд Эрвээхэй эргэлдэн Зуны эхэн Зургаан сар Хүүхдийн баяртай Хөтөлцөн ирлээ хүүхдийн зохиолч Н Одонхүүmatemat hurdan urjih argaБяруу Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
17:46 , 2011-01-17 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бяруу
Тугал насаа эрсэн Тарлан зүсний бяруу Хэлээр өвс ороож Хивж идэхээс залхуурч Бэлчээрт явсан эхийнхээ Бүлээхэн дэлэнг санавч Хамарт зүүсэн дөрнөөс Халгахын эрхэнд мөөрнө Т Эрдэнэбаатар Баатрууд Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
17:11 , 2011-01-17 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Баатрууд
Морьтон баатрууд Гулгуурт тоглоход Модон сэлэм Ташаанд нь зүүлттэй Хуяг дуулга нь Салхинд хийсээд Хурдан хүлгүүд Модон болж Тоглох цаг Олон болоход Тулаанд ордгоо Мартаж орхиж Номын өргөөнд Морилон саатдаг Номхон зантай Баатрууд болжээ Т Эрдэнэ баатар ... Чийдэн Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
16:50 , 2011-01-15 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Чийдэн
Хамарт чийдэнтэй Халтар жаал Того тасрахад Гэрэл нь шатаж Гэгээ гаргадаггүй Гэмгүй чийдэн нь Гэр гадаагүй Асаж л байдаг Т Эрдэнэбатаар Тайрдас Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
12:11 , 2011-01-06 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
ТайрдасАавын хагалсан
Түлээний тайрдсыг Амрах завгүй Хагалсан гэж Урдуур хойгуур Өнгөрсөн амьтад Урьж харуулан Магтаал хүссэн Айлгах аавтай Арслангийн зулзага Т Эрдэнэбатаар |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудМэдээ мэдээлэлДуу хөгжим Цахим ном Тасалгааны ургамал Цахим хичээл Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө Зайн сургалтын хичээл Гэрийн даалгавар Бие даалтын даалгавар Мэндчилгээ, өргөмжлөл дүнгийн мэдээ video бичлэг Хэрэглэгдэхүүн Цахим судалгаа Цахим тест photoshop хичээл Сүүлийн бичлэгүүдЦахим судалгааЦахим тест Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай Амралтаараа бодоорой Хэнтийн өндөр ууланд Онгоц хийж сурцгаая Мэлхий урлацгаая Хялбар аргаар загас хийгээрэй Дагаад хийгээрэй.Од хийцгээе. Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй Бие даалт Зөвлөгөө2 Зөвлөгөө1 НайзуудНар өвөртөлсөн уулERKHEMZO Zulaa tuyazulaa Uuganaa batbayr_mng Otgontenger-85 Bayarmaa |