Сургалтандаа ашиглаарай | |
Zinedine Zidane Top 10 GoalsBest Goals of the World Cup 2006 in GermanyRoberto Carlos's best goalsFifa world cup 2002 - top ten super skillsGermany & EnglandХөх уул Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
09:13 , 2011-02-09 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос Азарган дэлт саарал Хөх уул Гөлөг ноолохоос өмнө Солонго цувруулан Гүйж л яваа хүн Алхах дургүй Ерэн есөн толгодыг Хөл нүцгэн давчих-аад Эрхээ мартан Гүйж л яваа хүн Алхах дургүй Сар хүзүүдсэн амрагийнхаа Хөрвөөсөн газрыг хайгаад Санаагаа хувааж Гүйж л яваа хүн Алхах дургүй Салхи зурсан давлагаа Зүүд болохоос өмнө Боргоцой түүгээд Гүйж л яваа хүн Алхах дургүй Лонх мөрлөсөн ширээний Хонх чичрэхээс өмнө Аргаа мэрэн Гүйж л яваа хүн Алхах дургүй Аялгуу тэмтрэх өдрүүдэд Хур даллан мөрөөдөөд Харцаа өнхрүүлэн ...Бойтог Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:20 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Бойтог
Хоржигнон дуугардаг Хонхон гоёлтой Булбарай дүүгийн Буузан бойтог Хоймор авдар дээр Хонож ямбалдаг Эзнээ дуурайсан Эгдүүтэй бойтог Хүүхдийн зохиолч Н Одонхүү Цас Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:19 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цас
Хайлмаг зөөлөн Хаврын цасыг Шар тос гэж Шагшин магтах юм Хаврын цас Тос юм бол Өвлийн цас Юу юм бэ Найзуудаа хэлээч Надад туслаач Н Одон хүүОхин шиг Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:18 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Охин шиг
Хөвгүүд намайг охин шиг гэх юм Хөл бөмбөгийн талбайд очиход Хөөе охин холдоорой гэх юм Надаар яагаад хөвгүүд Наадам тоглоом хийх болов Охидтой би дээс тоглодоггүй Орж гарахад нь дэгээ тавьдаггүй Балруул хүсэхээр нь байвал өгдөг Байхгүй зүйлээ заримдаа гуйдаг Хоккейн тоглолтыг харж зогсоход Хонгорхон охин минь цохиулчихна Холхон зогсоорой гэж даажигнах юм Ер нь би охидтой Ердийн л нэг харьцдаг Тэгэхэд намайг дооглох юм Нэгийгээ ингэж шоолно гэдэг Нээрээ өвчин тусахаас ч дор юм даа Ж Жаргалсайхан ...Аав минь Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:16 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Аав минь
Аавыгаа Ажлаас ирж яваа Аавыгаа Алсаас угтахад Алхаа гишгээ нь Аажуухан болчихсон Асуултын тэмдэг шиг харагддаг Өглөө Өөр болчихсон Өргөн цээжээ дэвхэлзээд Өндөр нуруу цэгцрээд Араас нь ажихад Анхаарлын тэмдэг шиг үзэгддэг |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудМэдээ мэдээлэлДуу хөгжим Цахим ном Тасалгааны ургамал Цахим хичээл Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө Зайн сургалтын хичээл Гэрийн даалгавар Бие даалтын даалгавар Мэндчилгээ, өргөмжлөл дүнгийн мэдээ video бичлэг Хэрэглэгдэхүүн Цахим судалгаа Цахим тест photoshop хичээл Сүүлийн бичлэгүүдЦахим судалгааЦахим тест Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай Амралтаараа бодоорой Хэнтийн өндөр ууланд Онгоц хийж сурцгаая Мэлхий урлацгаая Хялбар аргаар загас хийгээрэй Дагаад хийгээрэй.Од хийцгээе. Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй Бие даалт Зөвлөгөө2 Зөвлөгөө1 НайзуудНар өвөртөлсөн уулERKHEMZO Zulaa tuyazulaa Uuganaa batbayr_mng Otgontenger-85 Bayarmaa |