Сургалтандаа ашиглаарай

Шинийн арван таван нярайлах үүрээр

Бүжин үрээ тэвэрсэн саран ээж
Бүхий шөнө тэнгэр өргөж саравчилна
Үүрийн цолмон эцгийн цогтой алтан туяа
Үүлэн дээрх төрөх тасгийн цонхоор шумбана
Арван тавны мөнгөн шөнө тэнгэрийн дунд
Атгын чинээ цул харанхуй цухуйгаагүй
П Бөхбат


Эрдэнэтээс шивэрсэн " Халуун бороо"

Бичсэн: Нар өвөртөлсөн уул
08:37 , 2011-09-13 .. Холбоос
Хүүхдийн зохиолч Н. Одонхүү гуай далан насны дөрөө дээр зогсож буй буурал найрагч,  хүүхдийн сэдвээс өөрийг хөндөж үзээгүй гэдэг. “Хүрэн морь”-иор овоглодог Ч. Лхамсүрэн гуай түүний багш нь бөгөөд анхны шүлгүүдийг нь уншиж үзээд, хүүхдийн шүлэг бич гэж зөвлөж байсан гэдэг. Харин Н. Одонхүү ах маань  багшийнхаа итгэлийг алдаагүйгээр үл барам хүүхдийн шүлэг тэрлэсээр цал буурал болжээ.
Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдарч байхдаа “Аавын дуран” нэртэй анхны  номоо тэвэрч авсан бөгөөд, хамгийн сонин нь
 номын дэлгүүрт гэргийтэйгээ  явж байгаад, өөрийнхөө номтойгоо анх нүүр тулж байжээ. ...


Хэлгүй

                                           Хэлгүй
Галзуу юм шиг ижилхэн
Ганц хачин найзтай шүү
Зангах болоод элдэвлэхэд
Заавал дууриаж  маягалдаг
Хэлгүй бүсгүйд би хайртай
Хэлээ гаргаж түүнд үзүүлсэн
Өөдөөс тэр элэглэж
Өөрөө хэлээ гаргана
Уурлаж хашгичхад чимээгүйхэн
Удтал ширтэн зогсоно
Юү ч бичсэн хуулна
Юугаа ч боддог юм санааширна
Зогсолтгүй дууриагаад байхлаар
Зовлонтой санагдаж эхэлсэн
Зодолдох дур хүрээд
Зогс энэ чинь толь
                                                                Ц Отгонжаргал
...


Хүүхэлдэйнүүд

    Хүүхэлдэйнүүд
Олон хүүхэлдэйн дунд
Одоо болтол суусаар
Ойчиж буй ертөнцийд
Ондоо арга үгүйлэгдэнэ
Хүнээс арай өөр
Хүслээ нуун жуумалзах
Хөшсөн харцтай тэд
Харамсмаар ихэмсэг
Амьтны шуугианаас зайдуу
Алдхан өрөөнд саатахад
Зогсонги чимээгүи хүүхэлдэйнээс
Зовлон тойрох нь анзаарагдсан
                                        Ц Отгонжаргал
...


ТОЛБО

ТОЛБО
Арван тавтайдаа тэнгийн тал сөхөхтэй л болсон байж дээ Ах минь намайг  хань бараа татаж түлшний загийн гэрээ хийж бид хоер өвөлжин аймгийн төв  Дулаан харын  уул хоерын  хооронд арван тэмээ хөсөгтэй  үүрийн хяраанаар цантай  олсонд гараа хайруулж  идэр есийг туулж билээ
Гурван марал гудайлгаж  Дунд Баянгийн ширээ дөхөж  ирмэгц явган шуурга алгадсан цагаан талд
хоног таарч шор мултална Одод хөх дөл цацлах шиг догшрон  гялалзаж  өл холдсон тэмээний шүд орсон буурных адил хангинана Ачаа тэнгээс салж нуруу амарсандаа  тэмээд хэвтэхийн түүс болж хүнд лагс тавхайгаараа алтан хумсаа халтал ...


Найман халтар жаал

Найман халтар жаал
Сүхцэрэн ийнхүү битүүхэн саашран гундуухан алхаж явав  Урьд  өдөр нь ийм нэг явдал болсон юм байж Тэр нутаг буцах болж барааны  захаар очиж эхнэр хүүхэдээ бэлэг сэлт  авах санаатай элдэвт нүд хужирлан  явтал  олны дунд Оюуны  явахыг  гэнэт олж харлаа  Алхах гишгэх  намба төрх  инээх  ярих дуу хоолой нь яах  аргагүй мөн  Олны дундуур хойноос нь  зүтгэсээр  байвч  түүний барааг  хэд дахин харж  хэд дахин алдав  Оюунаа  давхийн   гараа татаж  Хүүе  энэ чинь яасан  өтөлж чадаагүй  төгцөг  вэ  их халамжтай хулгайч  байх нь ээ гээд  хөмсөг  нумруулан ширэв  татаж  гар цүнхэ...


Хорвоод хоноглох хүмүүс

                        Хорвоод хоноглох хүмүүс
Сүмийн цэцэгсээр зүүдээ мануулж бие биенээ
төлгөн салхинд жиндүүлэхэд шувууд мэл гайхна
Сүүн  ургийн хэлхээгээ нэрээрээ торгоож бие биенээ
хономол харцаараа түлж нөмөрсөн гашуун өдрүүдээ
хөл дороо дэвсэлнэ
Амьд бурхдын судрын мөрүүдийг булаацалдан
бие биерүүгээ тарнитай тунирхал бэлгэлж
сүүмэлзэх сарны гэрэлд сүүдрээ шилгээнэ
Ааль алдуурсан амрагаараа  нойрмог  тариа тэжээж
бие биендээ  мартагдах маргаашаа гайхуулж
төөрсөн төөргөө зэмлэн
Агь өвснөөс нүцгэн жаргал согттолоо үнэртэн
бие биерүүгээ мөлхөө мөрөөдлөөрөө агсарч
ургаа уулсаа шоолно
Адгуу сэтгэл...


Навчин ай номноос

Уйтай  намар шувуу бидэн хоёр
Уйлсан навчин дээрээс умрыг зорино
Урт насны хан суудал хотолзуулан
Урьдын цагийг удаан дэнсэлнээ
Д Мандахсан


Навчин ай номноос

Өөдтэй үггүй гансралын дуугаа
Өрдсөн гал шиг ноцоож бичнэ
Гунигтай шүлгээсээ жаргал амсаж
Гургалдайн дуутай хөгжим сонсоно
Гуравхан бадагтаа цээж тэвхийж
Газар даахааргүй том явна
Өөртөө туйлж бичнэ
Өвөр дотроо дуулж бичнэ
Гадаа гарахаараа
Ганагар явна
Тэнгэр газар хоёрыг
Тэвхдэж явна
Галт цахиур шиг хомоол ноцоох
Ганц алтан  шадандаа танхайрч явна
Өөртөө нууж бичнэ
Өвчүү цаанаа  нурж бичнэ
Өөртөө уйлж бичнэ
Өмгөр бор зүрхээ цуулж бичнэ
1996 он                Д Мандахсан
...


Юу хайнам

Юу хайнам Уул гүвээ манан болоод
Араншингууд хөшилдөхөд
Бусдыг үл таньж
Би эрэлд хатна
Аргагүй ёсыг
Хүлээхгүй гээд
Би бас зөрөхүй
Бусад  намайг үл тааж
Бас залхах
И Мөнхбаяр


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 37 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мэдээ мэдээлэл
Дуу хөгжим
Цахим ном
Тасалгааны ургамал
Цахим хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Зайн сургалтын хичээл
Гэрийн даалгавар
Бие даалтын даалгавар
Мэндчилгээ, өргөмжлөл
дүнгийн мэдээ
video бичлэг
Хэрэглэгдэхүүн
Цахим судалгаа
Цахим тест
photoshop хичээл

Сүүлийн бичлэгүүд

Цахим судалгаа
Цахим тест
Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй
Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай
Амралтаараа бодоорой
Хэнтийн өндөр ууланд
Онгоц хийж сурцгаая
Мэлхий урлацгаая
Хялбар аргаар загас хийгээрэй
Дагаад хийгээрэй.Од хийцгээе.
Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй
Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй
Бие даалт
Зөвлөгөө2
Зөвлөгөө1

Найзууд

Нар өвөртөлсөн уул
ERKHEMZO
Zulaa
tuyazulaa
Uuganaa
batbayr_mng
Otgontenger-85
Bayarmaa