Сургалтандаа ашиглаарай

АЛТАНХАН СҮЙХ

АЛТАНХАН СҮЙХ
тэмдэглэл
Аяа хүмүүн чамаас би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт үргэнэм!
                Д.Мандахсан

“Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд  уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэ...


Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан

Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн ...


Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

йраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

1990-ээд оноос хойш ийм нэг сайхан дуу ардын дуу мэт олноо түгэн, түмний сэтгэлийг хөглөн эзэмдсэн билээ. Түүнээс өмнө “Дөрвөн улирлын өнгө”, “Учирлахын уянга”, “Багшдаа өргөх дуу” зэрэг олон шүлэгт нь ая зохиогдож монголын дууны санг баяжуулсан удаатай. “Хуртай зуны аялгуу” хэмээх нэгэн сайхан дууны үгийг зохиогч Жигжидийн Раднаадаргиагийн хөргийг хожуу боловч бичих учиртай хүн бол би юмаа. Бид 20 гаруй жил яруу найргийн замд дөрөө харшуулан явж бие биенээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ.

Энэхүү хөргийг б...



Сүүлчийн удаа…

Сүүлчийн удаа… Бүх зүйл ингээд л дуусчихлаа даа. Урд нь баярлаж догдолж, гүйх шахам хүрдэг байсан тэр газар руу зүрх дүүрэн гунигаа дааж ядан сүүлчийн удаа очлоо. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлээр минь үерлэж цэлэлзэх мөртлөө гадагшилахгүй байсан бүх л гомдлоо түүнийхээ энгэрт асгачихаад буцсан даа. Бүх л насаараа тэр нарийнхан жим дээр зогсоод л баймаар байлаа. Намайг ирж авахаас аргагүй болтол нь зогсоод л баймаар… Хэний ч сөрж гардаггүй тэр бүхнийг зөрөөд зүтгэхийг хичнээн хүсэв ээ. Гэхдээ яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм байна. Хичээх тусам хүйтэн чулуун хана мөргөөд буцаж байгаа юм...


ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…

ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…

Монголын зохиолчдын төв хэвлэл “Утга-Зохиол Урлаг”сонины 2011оны 026/2376 дугаарт гарсан Аргууд овогт Г.Батсуурийн Р.Чойномын шүлгүүдийн “Доошоо орох” зарим шалтгаан, шүүмж, нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус, нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд”Утга зохиолын” хөлдөж, мөстсөн ханыг балбах нь ямар сайхан юм бэ!? Судлаачийн “Доошоо орох зарим шалтгаан”-ыг “Угаасаа л доошоо шүү дээ” хэмээн уншиж суухдаа:- Энэ жаахан шүүмжид: -“Их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ ба...



Шүлэг

 Одод хүртэл 

Осгож ойчим

Сариг цагаан шөнө

Отрын адуучин эр 

Хүлгийнхээ туурайгаар

Онгон цэвдэг өвлийг 

Онги онги татуулан хатируулна

                            Р Түмэнжаргал     



Би сохорсон

 Би сохорсон 

Сөнөж буй ертөнцийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Сөхөрч буй залуу эх орноо      

амьдаараа өвчүүлэхийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Өвгөн зарааны өргөсөн завсар  

өлөн өт тарвалзахыг харах гэж                

 нүд минь сохроогүй юм уу  

Өндгөн доторх аалзны үр  

 өнө хорвоог харааж   

өтөлж гарахыг нь харах гэж                 

нүд минь сохроогүй юм уу

Далайн амьдрал амьтадаар  дутаж    

аргасан нүднүүд  нь    

асгарах  нулимсгүйг  харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Далавчгүй хөөрөх шувуудын тулаанд  

тэнгэр ульж  

газар гаслахыг харах г...



Өмнөх үг ...


Хүсэл нь бие дотроо багтахаа байгаад

Хорвоо дотор томдох болсон тэр чонын

Сарьсан хоншоорыг нь цочоох

Салхыг авч очсон би...

Гэтэж мярааж

Гэнэтийн довтолгоо хийх мөнхийн араншингийнхаа оронд тэр

Гутарч доромжлуулсан

Гуниг зовлонтойгоор

Аяаархан босож

Алхалсаар

Хөл нь уулын чулуунд шархдаж

Хөдөө нутгаар гүйж эдгээгүй

Хэл нь цус амсаж

Хэрээ гуаглахыг чих нь сонсоогүй тэр чоно... гэсэн энэ шүлгийн мөрүүд яруу найраг гэж юу болохыг өөрийнх зөн совингоор, бичих ёсоор нь бичиглэсэн хэсэг байна гэж бодном.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдийг сонсоод би арав шахам жил болжээ. Энэ хооронд бодохнээ тэрээр цөөн боловч чанартай ...



″Наран эцэг″

 Би уг нь Монгол улсынхаа ирээдүйг тэтгэдэг Эрдэнэт уулыг үзэхээр Эрдэнэт хотод зочлов Гэтэл тэнд  Д Мандахсан гэдэг номын  уул байх юм Найрагч ах Мандахсан надтай мэнд мэдээд шүлгээрээ танилцан хөө шүлэг унш гэлээ Би ч халтар царайтай хүүхдийн шүлгээсээ  уншив Дараа нь Мандахсан ах өөрөө насанд хүрэгчид болон хүүхдийн шүлэг уншиж өгөв Над  шиг уран бүтээлч шүлэг сонсчхоод шүлэгт нь ямар дүн дугуйлхав Монголын утга зохиолын сүрлэг модонд "Алт мөнгөн хараацайн" үүрийг зассан Ө Баасанжав түүний анхны багш нь гэдэг Мандахаа багштай ярилцаж суухад миний үг их л цөөдөв Сүүлд нь Д Мандахсан ахын тух...


П, Бөхбат Борооны тарни шүлгийн номноос

 Далайн салхи гүйсэн 

Даашинзны  энгэр чинь яасан 

Данагар саруул цонхтой вэ

Цогт ихэр давалгаа ээлжгүй шагалзаж

Цонхыг яасан хөөрхөн цүдийлгэнэ вэ

Далайн дээрэмчний иртэй харц

Даавуу хөшгийг цуу татах шиг ширтэнэ

                                                      П Бөхбат



{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 37 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Мэдээ мэдээлэл
Дуу хөгжим
Цахим ном
Тасалгааны ургамал
Цахим хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Зайн сургалтын хичээл
Гэрийн даалгавар
Бие даалтын даалгавар
Мэндчилгээ, өргөмжлөл
дүнгийн мэдээ
video бичлэг
Хэрэглэгдэхүүн
Цахим судалгаа
Цахим тест
photoshop хичээл

Сүүлийн бичлэгүүд

Цахим судалгаа
Цахим тест
Ээждээ МАРТ-8 баяраар энэ цэцгийг дуурайн хийгээд бэлэглээрэй
Тогорууг бие дааж өөрөө хийгээд багшдаа шалгуулаарай
Амралтаараа бодоорой
Хэнтийн өндөр ууланд
Онгоц хийж сурцгаая
Мэлхий урлацгаая
Хялбар аргаар загас хийгээрэй
Дагаад хийгээрэй.Од хийцгээе.
Хайртай хүндээ зүрх хийж бэлэглээрэй
Хүүхдүүд ээ! Цаасан шувууг хийгээрэй
Бие даалт
Зөвлөгөө2
Зөвлөгөө1

Найзууд

Нар өвөртөлсөн уул
ERKHEMZO
Zulaa
tuyazulaa
Uuganaa
batbayr_mng
Otgontenger-85
Bayarmaa